"Хүрээ" Ротари клубын санаачилсан "МОЛЦОГ ЭЛС-ТӨГӨЛ" төслийгТөв аймгийн Аргалант сумын ЗДТГ, Ган хийц ХК, Монголын жимс жимсгэний үндэсний холбоо голлон хэрэгжүүлж байна. 2016 оны 4-р сарын 28-нд 1300м урт, 35м өргөн, 1,5 м өндөртэй ганторон хашааг "Seabuckthorn" ХХК-ний хамт олон чанартай сайн барьжтөслийн багийнханд хүлээлгэн өглөө.

Мод тарих ажлаа 7/V-нд зохион байгуулах юм. Энэхүү сайн үйлсийн аянд Аргалант сумын байгууллага, ААН,МҮХАҮТ, түүний дэргэдэх "Органик монгол" хөтөлбөрийн баг, Хүнсний болон газар тариалангийн зөвлөлийн гишүүд, Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын захиргаа, "Да Ха Шим" ХХК зэрэг олон байгууллага, ААН, сайн санаат хүмүүс нэгдэн туслахаа илэрхийлээд байгаа бөгөөд та бүхнийг нэгдэн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.