НҮБ-ын ХХААБ-ын "Монгол орны жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах" нь ТCP/MON3605 төслийн хүрээнд энэхүү сургалтыг Дархан, Улаангом хотуудад бүсчилэн зохион байгуулж нийт 100 шахам тариалагч, мэргэжилтэн судлаачид оролцлоо. Сургалтаар Засгийн газрын "Жимс жимсгэнэ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд импорт орлох яст болон үрт жимсний тариалалт нэмэгдүүлэх боломж, үржүүлэх арга болон таналт, тайралт бусад агротехнологийн талаар зохих мэдлэг олгоход чухал ач холбогдолтой сургалт боллоо.


ОХУ-аас ирж сургалт хийсэн мэргэжилтэн Федяев Алексей Владимирович Монгол орны хувьд чхцхргхнаас гадна алим, чавга, лийр, интоор зэрэг жимс болон далан хальс, үхэр нүд, бөөрөлзгөнө, талбайн болон хүлэмжийн гүзээлзгэнэ зэрэг жимсгэнийг өргөн тариалах боломж, ирээдүй байгааг тэмдэглэж зөвлөж байв. Жимс жимсгэний аж ахуй эрхлэхдээ урьдчилсан төлөвлөлт сайтар хийж талбайг зөв сонгох, монгол орон салхи ихтэй учир хамгаалалтын ойн зурвасыг заавал урьдчилан байгуулах, усны эх үүсвэрийн хангамж болон усалгааны арга техник  /хоолой дуслын систем/ дээр онцлон анхаарахыг зөвлөмж болголоо.

Сургалтанд: 

  • Горно-Алтай мужийн жимс жимсгэнэ, хүнсний ногооны үржүүлгийн улсын үйлдвэрийн газрын орлогч дарга Федяев Алексей Владимирович
  • УГТХ-ийн жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын секторын ЭША С.Баттөмөр, докторант
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, МЖЖҮХолбооны тэргүүн Д.Насанжаргал
  • УГТХ-ийн секторын эрхлэгч, доктор Д.Оюунгэрэл

 

  Дархан-Уул аймаг 2018.03.19-20

 

 

 

                 Увс аймаг               2018.03.22-23